ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ, БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН ЯАМНЫ ЦАГААЧЛАЛ, ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ АЛБАНЫ ДАРГА ЧА ГЮ-ГЕҮН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

            Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Бүгд Найрамдах Солонгос Улсын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гю-Геүн тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч уулзлаа.

         Уулзалтаар Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын  хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой ирэх онд тохиож байгаа бөгөөд энэ хугацаанд хоёр улсын иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий л салбарт тогтвортой хөгжиж, тэр дундаа хоёр улсын хууль, эрх зүйн салбарын харилцаа өргөжин хөгжиж байгааг онцлон дурдлаа.

            Мөн хоёр улсын хооронд харилцан зорчиж буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаатай холбогдуулан иргэд харилцан зорчих таатай нөхцөл бүрдүүлэх үүднээс визний шаардлагыг бууруулах талаар харилцан санал солилцсон юм.

     Түүнчлэн манай улсын иргэд Солонгос Улсад зорчих виз мэдүүлэхэд тавигдах шаардлагыг хөнгөрүүлэх асуудлыг судлан үзэж нааштайгаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.