ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ, ОХУ-ЫН ХОЛБООНЫ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗАР, БНХАУ-ЫН ҮНДЭСНИЙ ОЮУНЫ ӨМЧИЙН ГАЗРЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

        Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, “Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дарга нарын уулзалт, хамтарсан зөвлөгөөн” – ий төлөөлөгчид болох ОХУ-ын Холбооны Оюуны өмчийн газрын дэд дарга Л.Л.Кирий, БНХАУ-ын Үндэсний оюуны өмчийн газрын дэд дарга Ган Шаонинг тэргүүтэй төлөөлөгчдийг  2019 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа.

          Тус хурал нь Монгол Улсын Оюуны өмчийн газрын санаачлагаар 2013 оноос хойш “Монгол Улс-ОХУ-БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дарга нарын уулзалт, хамтарсан зөвлөгөөн” жил бүр амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн тухайд 2019 оны 08 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах билээ.

           Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд уг хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн төлөөлөгчдийн цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсэхийн хамт, Оюуны өмчийн салбар дахь гурван улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд тус яамны зүгээс бүрэн дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм.