ХЗДХ-ИЙН ДЭД САЙД Г.ЭЛБЭГСАЙХАН БНХАУ-ЫН ЦЭРГИЙН ТӨВ ЗӨВЛӨЛИЙН БАТЛАН ХАМГААЛАХ ДАЙЧИЛГААНЫ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, УЛСЫН ХИЛ ДАЛАЙН ХАМГААЛАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН ОРЛОГЧ ДАРГА ДЭСЛЭГЧ ГЕНЕРАЛ ШЭНЬ БИН ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

      Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Цэргийн төв зөвлөлийн батлан хамгаалах дайчилгааны ерөнхий газрын дарга, Улсын хил далайн хамгаалалтын зөвлөлийн орлогч дарга, дэслэгч генерал Шэнь Бин тэргүүтэй төлөөлөгчдийг 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч уулзав.

     Монгол Улс анх “Улсын хил хамгаалалтын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-ын Батлан хамгаалах яамтай байгуулж байсан бөгөөд энэхүү хэлэлцээр 20 орчим жилийн хугацаанд хоёр улсын хилийн асуудлыг шийдвэрлэх, хилчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн билээ.

   Энэхүү айлчлалын хүрээнд хоёр улсын “Улсын хил хамгаалалтын талаар хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг орчин үеийн шаардлага, талуудын хил хамгаалах байгууллагын бүтэц, зохион байгуулалт, чиг үүрэг болон өөрчлөлттэй уялдуулан шинэчлэн байгуулахаар төлөвлөөд байна.

    Уг хэлэлцээрийг байгуулснаар “Монгол Улс, БНХАУ-ын Хилийн дэглэмийн тухай Монгол Улс Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын гэрээ”-г хэрэгжүүлэх, хилийн бүс нутгийн аюулгүй байдлыг хангах, хоёр улсын хилийн хамгаалалт, харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэх юм.