ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХУУЛЬ ЗҮЙН ФОРУМД ОРОЛЦЛОО

        Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөххот, Улаанцав хотноо 2019 оны 09 дүгээр сарын 05-наас 11-ний өдрүүдэд гурав дахь удаагийн “Монгол-Хятадын экспо” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

       Уг арга хэмжээний хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгуулагдсан “Монгол, Хятад хоёр орны худалдаа, эдийн засгийн салбар дахь хууль зүйн үйлчилгээний хамтын ажиллагаа” сэдэвт форумд Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг “Монголын бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, цаашдын төлөв” сэдвээр илтгэл танилцуулж оролцлоо.

              Түүнчлэн уг арга хэмжээнд тус яамны харьяа Гадаадын иргэн, харьяатын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон бусад байгууллагын төлөөлөгчид тус тус оролцсон юм.