ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛНО

Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээ болон үндсэн үйл ажиллагаа, үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх нээлттэй өдөрлөгийг 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00-17:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Тус өдөрлөгт Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд оролцож, иргэдэд 40 гаруй төрлийн үйлчилгээг нэг дороос үзүүлж, үйл ажиллагаагаа танилцуулах юм.