ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЛБАРЫН АГЕНТЛАГ, БАЙГУУЛЛАГЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

   Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 01 дүгээр албан даалгаврын хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагын “Нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа.

   Өдөрлөгийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Г.Элбэгсайхан, Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн, тус яамны газар, хэлтсийн дарга нар болон харьяа агентлаг, байгууллагын дарга удирдлагууд оролцлоо.

   Мөн өдөрлөгийн хүрээнд тус яам болон түүний харьяа 12 агентлаг, байгууллагууд  үйл ажиллагаа, үйлчилгээгээ олон нийтэд сурталчлан таниулах, салбарын хэмжээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг иргэдэд хүргэж ажиллав.

  Тухайлбал улсын бүртгэлийн үйлчилгээ, архивын лавлагаа, хууль зүйн зөвлөгөө, жолооны үнэмлэх, эрүүл мэндийн зөвлөгөө,  үйлчилгээ гэх мэт 40 гаруй нэр төрлийн үйлчилгээг иргэдэд үзүүлж яам болон агентлаг, байгууллагын өргөдөл гомдлын асуудал хариуцсан ажилтнууд төвлөрсөн цэгт иргэдээс санал хүсэлт, өргөдлийг нь хүлээн авч боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаа.