ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ  ХАРЬЯА ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧДЫН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР 

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх  болзол, журам”-ын 1.3.3 дахь заалтын дагуу  Төрийн тусгай албан  хаагчдын нэгдсэн эмнэлгийн төрийн тусгай албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлж байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.

Арьс харшлын их эмч-1

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Хүний их эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн 5 жилийн хугацааны зөвшөөрөлтэй байх
Мэргэшил Арьс харшлын төрөлжсөн нарийн мэргэшил эзэмшсэн байх
Туршлага Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Арьс харшлын сорил тавих, оношлогоо, эмчилгээний аргуудыг эзэмшсэн байх,  хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 35 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

 

Дүрс оношлогооны их эмч -1

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Хүний их эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн 5 жилийн хугацааны зөвшөөрөлтэй байх
Мэргэшил Дүрс оношлогооны нарийн мэргэшил эзэмшсэн байх
Туршлага Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Компьютер томографи, MRI зэрэг дүрс оношлогооны орчин үеийн технологийн аргуудыг эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 35 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

 

Програм хангамжийн инженер-1

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Мэдээллийн технологи, програм хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн
Мэргэшил Мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын аль нэгээр мэргэшсэн байх
Туршлага Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээнд ажиллах, сервэр үйлдлийн системийг зохион байгуулах, эрүүл мэндийн системд суурилсан програмыг хөгжүүлэх чадвартай, компьютерийн техник хангамжийн талаар мэдлэгтэй, хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 35 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

 

Хүүхдийн их эмч -1

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Хүүхдийн их эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн 5 жилийн хугацааны зөвшөөрөлтэй байх
Мэргэшил Хүүхдийн уушиг судлал, эрчимт эмчилгээ зэрэг нарийн мэргэшил эзэмшсэн байвал давуу тал болно
Туршлага Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Хүүхдийн оношлогоо, эмчилгээний орчин үеийн аргуудыг эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 35 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

 

Лабораторийн их эмч -1

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Хүний их  эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн 5 жилийн хугацааны зөвшөөрөлтэй байх
Мэргэшил Эмнэл зүйн эмгэг судлал, молекул биологийн чиглэлээр мэргэшсэн байвал давуу тал болно.
Туршлага Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Лабораторийн шинжилгээ, оношлогооны орчин үеийнаргуудыг эзэмшсэн байх, хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний програм дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 35 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

 

Жолооч – 1

Боловсрол Бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй
Мэргэжил Жолооч, автын механик чиглэлийн мэргэжилтэй бол давуу тал болно
Мэргэшил Жолооны B, C, D ангилалтай байх
Туршлага 3-аас доошгүй жилийн жолоочийн ажлын туршлагатай байх
Ур чадвар Техникийн болон машины механизмын засварын мэдлэг, ур чадварыг эзэмшсэн, мэргэжлийн ур чадвар сайтай, хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах,
Бусад 30 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

 Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”;
  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/
  • “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

             Сонгон шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2019 оны 10 дугаар сарын 17, 18-ны өдрүүдэд 08:30-17.00 цагийн хооронд комисс хүлээн авна.

            Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд:

6.1.1.тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг/тестээр/;

6.1.2.монгол хэлний ярианы болон бичгийн чадвар /эссе бичих/;

6.1.3.дүн шинжилгээ хийх чадвар /сорил, бодлогоор/;

6.1.4.асуудал шийдвэрлэх чадвар /сорил, бодлогоор/;

6.1.5.удирдан зохион байгуулах чадвар /ярилцлагаар/;

6.1.6.манлайлах чадвар /ярилцлагаар/;

6.1.7.багаар ажиллах чадвар /ярилцлагаар/;

6.1.8.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /ярилцлагаар/

.Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-265341, 51-262637

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС