ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМ НАМРЫН МОД ТАРИХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Мод тарих үндэсний өдрийг зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээрээ мод тарих өдөр болгон уриалсан билээ. Өнөөдөр Монголын бүх аймаг, сум, хотод мод тарьж байгаа.

Хууль зүй дотоод хэргийн яамны удирдлага, нийт 70 гаруй албан хаагчид намрын мод тарих өдрийг тохиолдуулан 10 дугаар сарын 12-ны эл өдөр Төв аймгийн Аргалант сумын нутаг Ногоон Ази Сүлжээ олон улсын ТББ-ын мод тариалалтын талбай дээр 500 ширхэг чацарганы мод тарьж, өөрийн гэсэн чацарганы төгөлтэй боллоо.

Цаашид манай хамт олон энэ арга хэмжээг болон яамны төглөө өргөжүүлэн зохион байгуулах болно.

  “Энэ сайхан үйлс улам дэлгэрэх болтугай.”