Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаарх чанарын судалгаа хийх зөвлөх үйлчилгээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Японы Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд: (i) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид чиглэсэн нийгмийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах; (ii) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид чиглэсэн хамгааллын болон нөхөн сэргээх нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх; (iii) гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх талаар олон нийтийн зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны ажлуудыг хэрэгжүүлнэ.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас авна уу https://www.adb.org/projects/51217-001/main.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаарх чанарын судалгааг хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг урьж байна.

Судалгааны ажлын зорилго, зорилтууд

Шалгарсан зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаарх чанарын судалгааг хийн хүчирхийллийн зонхилох хэлбэр, онцлог шинж, шалтгаан нөхцөлийг тодорхойлно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, мэдээлэх болон хууль зүй, нийгмийн тусламж үйлчилгээнд хамруулж буй өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжилтэд дүн шинжилгээг хийнэ. Судалгааны үр дүнд үндэслэн үе тэнгийн сургагч багш бэлтгэн, дэмжих бүлэг байгуулснаар хөгжлийн бэрхшээлтэй хүнд чиглэсэн төслийн үйл ажиллагааг зохион байгуулна. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн талаарх чанарын судалгааны ажлын бүтэц, төлөвлөгөөг боловсруулан төслийн зорилтот хүн амын дунд хийнэ.

Үйлчилгээний хүрээ

Шалгарсан зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулан, төслийн зорилтот орон нутагт чанарын судалгааг хийх ба 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 3 дугаар сарын хооронд энэхүү зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлнэ.  Хөгжлиийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийн зонхилох хэлбэр, онцлог шинж, шалтгаан нөхцөлийг тодорхойлно. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдэгдэж буй гэр бүлийн хүчирхийллийг эрт илрүүлэх, мэдээлэх болон хууль зүй, нийгмийн тусламж үйлчилгээнд хамруулж буй өнөөгийн нөхцөл байдал болон хэрэгжилтэд дүн шинжилгээг хийнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг Азийн хөгжлийн банкны цахим холбоосноос авна уу. CMS http://csrn.adb.org.

ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын дагуу сонгон шалгаруулна. Сонирхсон байгууллага уг зөвлөх үйлчилгээнд тавигдах шаардлагад хүрч буйг хэвлэмэл зурагт хуудас, ижил төстэй хийсэн ажлын тайлбар, багийн гишүүдийн боловсрол, мэдлэг, ур чадварыг харуулсан байдлаар холбогдох баримт материалыг өгнө. Зөвлөхүүд баг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад орж болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу(CSRN) доорх холбоосноос 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн, 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) орж бүртгүүлнэ үү.

https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=154515

Зөвлөх үйлчилгээнд санал ирүүлэх стандарт урилгын маягт болон мэргэжилтний товч намтрыг бүрдүүлэн оролцоно.

Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээн авахгүй.

Холбоо барих:

Худалдан авалт хариуцсан ажилтан, Цахим хаяг: procurement.g9198@gmail.com
“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэйтэмцэх”төсөл
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам
Засгийн газрын V байр, Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамж 6/1
Улаанбаатар хот, Монгол Улс

Утас: 976-51-267533
Fax: 976-51-267533