Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны үйл ажиллагаанд үр дүнгийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээ

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА
(Суурь болон Төгсгөлийн судалгаа)

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Японы Ядуурлыг бууруулах сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд: (i) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид чиглэсэн нийгмийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах; (ii) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид чиглэсэн хамгааллын болон нөхөн сэргээх нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг бэхжүүлэх; (iii) гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх талаар олон нийтийн зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны ажлуудыг хэрэгжүүлнэ.

Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим хуудаснаас авна уу https://www.adb.org/projects/51217-001/main.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны үйл ажиллагаанд үр дүнгийн үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг урьж байна.

Судалгааны ажлын зорилго, зорилтууд

Үнэлгээний зорилго нь Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны бүрэлдэхүүн хэсгийн үр нөлөөг шинжлэн, үнэлэлт дүгнэлт хийхэд оршино. Үүнд төслийн зорилтот орон нутгийн хэмжээнд зан үйл, хандлагад нөлөөлсөн байдлыг үнэлгээний үр дүнгээс тодорхойлох бөгөөд гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээлэл, зонхилох хэлбэр болон шалтгаан нөхцөлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ.

Үйлчилгээний хүрээ

Шалгарсан зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь судалгааны ажлын төлөвлөгөөг боловсруулан, төслийн зорилтот орон нутагт үр дүнгийн үнэлгээг хийх ба 2019 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд 2 жилийн хугацаанд энэхүү зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлнэ. Зөвлөх үйлчилгээ хоёр үе шаттайгаар хэрэгжинэ (1) Суурь судалгаа хийх (2019-2020) ба (2) Төгсгөлийн судалгаа хийх (2022). Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд төслийн зорилтод орон нутгийн оролцогчдын зан үйл, хандлагад нөлөөлсөн байдлыг тодорхойлон, мэдээлэл харилцааны ажлууд хэрхэн үр нөлөө үзүүлснийг хэмжинэ. Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө, хяналт, үнэлгээний ажлын хүрээ болон бусад холбогдох судалгааны материалыг судлах нь ажлын даалгаврын нэг хэсэг болно. Үр дүнгийн үнэлгээг төслийг хэрэгжүүлэхээс өмнө буюу хэрэгжилтийн төгсгөлийн үетэй харьцуулсан байдлаар хийнэ. Зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг Азийн хөгжлийн банкны цахим холбоосноос авна уу CMS http://csrn.adb.org.

 ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ

Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын дагуу сонгон шалгаруулна. Сонирхсон байгууллага уг зөвлөх үйлчилгээнд тавигдах шаардлагад хүрч буйг хэвлэмэл зурагт хуудас, ижил төстэй хийсэн ажлын тайлбар, багийн гишүүдийн боловсрол, мэдлэг, ур чадварыг харуулсан байдлаар холбогдох баримт материалыг өгнө. Зөвлөхүүд баг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад орж болно.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Азийн Хөгжлийн Банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу (CSRN) доорх холбоосноос 2019 оны 10 дугаар сарын 28-ний өдрийн, 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) орж бүртгүүлнэ үү.
https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=154135

Зөвлөх үйлчилгээнд санал ирүүлэх стандарт урилгын маягт болон мэргэжилтний товч намтрыг бүрдүүлэн оролцоно.

Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээн авахгүй.

Холбоо барих:

Худалдан авалт хариуцсан ажилтан, Цахим хаяг: procurement.g9198@gmail.com
“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам
Засгийн газрын V байр, Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамж 6/1
Улаанбаатар хот,  Монгол Улс

Утас: 976-51-267533
Fax: 976-51-267533