ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЗӨВЛӨХ
(Дахин зарлал)
ЗОРИЛГО                                                                                                                                     ENGLISH

Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Азийн хөгжлийн банкны “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран ажиллах гэрээ байгуулж Хууль зүй, дотоод хэргийн яам нь төслийн гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж АХБ-ны цахим хуудаснаас авна уу. https://www.adb.org/projects/51217-001/main.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, Налайх дүүрэгт байгуулах түр хамгаалах байрны сэргээн засварлах, өргөтгөх, барилгын ажилд байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийх мэргэжилтний (5 хүн/сар, завсарлагатай) сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь Азийн хөгжлийн банкны байгаль орчны аюулгүй байдлын бодлого, дотоодын байгаль орчны  бодлого, журмыг хэрэгжүүлэхэд оршино. Байгаль орчны мэргэжилтэн нь төслийн үйл ажиллагаа, барилгын ажлууд байгаль орчны шаардлагын дагуу явагдаж байгаад хяналт тавих, байгаль орчны үнэлгээ хийхтэй холбоотой ажлыг зохион байгуулахад төсөл гүйцэтгэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэх нэгж, аймаг, дүүргийн  удирдлагуудад мэргэжлийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллана.

АЖЛЫН ХҮРЭЭ

Байгаль орчны мэргэжилтэн нь Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүргийн түр хамгаалах байрны барилгын ажлын явцад Азийн хөгжлийн банкны байгаль орчны аюулгүй байдлыг хангах журмын хэрэгжилтийг зохицуулах чиглэлээр Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, Төсөл хэрэгжүүлэгч нэгжид туслалцаа үзүүлж ажиллана. Байгаль орчны мэргэжилтэн 5 сарын хугацаанд /завсарлагатай/, Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн Зохицуулагчийн удирдлага дор ажиллана.

АЖЛЫН ДААЛГАВАР/ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН  

  • Барилгын ажлаас шалтгаалан нутгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэхгүй байх нөхцөлийг хангаж ажиллах;
  • Барилгын ажлын тендерийн баримт бичигт байгаль орчны аюулгүй байдалтай холбоотой техникийн тодорхойлолт, шалгуур үзүүлэлтийг тусгах;
  • Барилгын ажлын сонгон шалгаруулалтад орсон тендерийн баримт бичгийг хянан, байгаль орчны аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтийг хангаж байгаад үнэлгээ өгч, сонгон шалгаруулалтын тайланд тусгахад дэмжлэг үзүүлж ажиллах;
  • Барилгын ажлын талбар тус бүрийн гүйцэтгэгчтэй гэрээ байгуулахын өмнө аймаг, дүүргийн байгаль орчны эрх бүхий байгууллагаас шаардлагатай баримт, материалыг бэлтгэж, төслийн гүйцэтгэгч/хэрэгжүүлэгч байгууллагыг хангана;
  • Байгаль орчны аюулгүй байдлын менежментийн талаар мэргэжлийн зөвлөгөө үзүүлэх;
  • Байгаль орчны менежментийн шалгуур үзүүлэлтийн дагуу түүний хэрэгжилтийг хангах сургалт зохион байгуулах;
  • Төсөл хэрэгжүүлэх нэгж, аймаг дүүргийн байгууллагыг төлөөлөн барилгын ажлын гүйцэтгэгчийн хийсэн орчны аюулгүй байдлын менежментийн гүйцэтгэлийг хянан батлах;
  • Төслийн хүрээнд баримтлах байгаль орчны менежментийн шалгуур үзүүлэлтийг хянан, шаардлагын дагуу ажиллаж, барилгын ажлын хугацаанд нэг газарт доод тал нь 2 удаа газар дээр нь очиж барилгын ажилд хяналт тавих (барилгын ажлыг эхлүүлэх болон дуусахад);
  • Байгаль орчны аюулгүй байдалтай холбоотой болзошгүй асуудлыг тухай бүр тодорхойлж, асуудлыг шийдвэрлэх заавар, зөвлөмж гарган ажиллах.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Байгалийн шинжлэх ухаан, байгаль орчны инженерийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй;
  2. Ерөнхий ажлын туршлага 10 жил буюу түүнээс дээш байх;
  3. Байгаль орчны мэргэжилтнээр доод тал нь 8 жилийн ажлын туршлагатай;
  4. Олон улсын санхүүгийн байгууллагын санхүүжилттэй Монгол улсад хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрт байгаль орчны үнэлгээ хийсэн туршлага нь давуу тал болно;
  5. Англи хэлний өндөр мэдлэг, чадвартай байх;
  6. Азийн хөгжлийн банкны байгаль орчны аюулгүй байдлын бодлого, журмыг хэрэгжүүлэх (2009 оны) талаар мэдлэгтэй бол давуу тал болно.

Азийн хөгжлийн банкны зөвлөх сонгон шалгаруулах (CSRN) дараах цахим холбоосоор https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=155060 орж бүртгүүлэн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) стандартын дагуу материалаа илгээнэ.

Дарааах материалыг цахим бүртгэлийн системд ЗААВАЛ хавсаргаж оруулна. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  2. Хувь хүний товч намтар
  3. Боловсролын зэргийн дипломын хуулбар
  4. Өмнө эсвэл одоо ажиллаж байгаа ажил олгогчийн 2 тодорхойлох захидал

Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээж авахгүй.

Холбоо барих хаяг:

Төсөл хэрэгжүүлэх нэгж
Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл
Хууль зүй, дотоод хэргийн яам
Утас: 976-77449198
Цахим хаяг: procurement.g9198@gmail.com