ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ
(Дахин зарлал)
ЗОРИЛГО                                                                                                                                         English

Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Азийн хөгжлийн банкны “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран ажиллах гэрээ байгуулж Хууль зүй, дотоод хэргийн яам нь төслийн гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж АХБ-ны цахим хуудаснаас авна уу.
https://www.adb.org/projects/51217-001/main.

Хууль зүй, дотоод хэргийн яам нь төслийн хэрэгжилтийг дэмжин ажиллах Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэшсэн, бие даасан зөвлөхийн (7 хүн/сар, завсарлагатай) сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь төслийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний  хүрээнд заасны дагуу хүлээгдэж буй үр дүн, төслийн бүрэлдэхүүн хэсгүүдийн гүйцэтгэлийг тогтмол хянаж, холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран мэдээлэл цуглуулан анализ, дүн шинжилгээ хийхэд оршино.

АЖЛЫН ХҮРЭЭ

Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн нь төслийн хяналт-шинжилгээ, үнэлгээний ажлын төлөвлөгөө боловсруулах; ТНХ-д дэмжлэг үзүүлж, холбогдох мэргэжилтнүүд болон ХЗДХЯ, Үндэсний статистикийн хороо, ХНХЯ-аас шаардлагатай мэдээлэл цуглуулах;  Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэдээллийг тогтмол цуглуулж, тухайн мэдээлэлд чанарын баталгаажилт хийх,  шалган залруулах шаардлагатай арга хэмжээ авах; Зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны үйл ажиллагааны үр дүнг хэмжих; Тусламжийн 107 дугаар утасны дуудлагын үзүүлэлтэд дүн шинжилгээ хийх;  Гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл өгөх, бүртгэх, хариу арга хэмжээ авах зан үйл, хандлагад өөрчлөлт гарч  байгаа эсэх, үйлчилгээ сайжирч байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх ажлууд тус тус орно.

АЖЛЫН ДААЛГАВАР/ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ҮР ДҮН  

  1. Төслийн баримт бичиг, төслийн хяналт-шинжилгээ үнэлгээний хүрээ (ТХШҮХ)-г хянаж,төслийн үйл ажиллагааны төлөвлөгөө бэлтгэн, хэрэгжүүлэх хугацааг тодорхойлж гарах үр дүн/бүтээгдэхүүний эцсийн хугацаа, шалгуур үзүүлэлтүүдийг тус тус тодорхойлно;
  2. Төслийн гүйцэтгэлийн хяналтын системийг боловсруулж, үр дүнд суурилсан төлөвлөлт, гүйцэтгэлийн тайлан, үр дүнгийн үнэлгээг хийх, тэдгээрийн уялдаа холбоог хэрхэн хангах талаар тусгана;
  3. ТТХШҮХ-ний дагуу төслийг хэрэгжүүлэх, хянах, тайлагнах чиглэлээр хяналт үнэлгээний механизм бий болгоход ТХН-д дэмжлэг үзүүлнэ;
  4. ТТХШҮХ-д тусгасан зорилтот шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүнг хянана;
  5. Төслийн мэдээлэл цуглуулах ажилд, холбогдох мэргэжилтнээс ирүүлсэн саналыг хянан, хамтран ажиллана;
  6. ТТХШҮХ-д зааснаар холбогдох үзүүлэлтийг нэгтгэхэд ялангуяа ХЗДХЯ, Үндэсний статистикийн хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж, шаардлагатай мэдээллийг авна;
  7. Захиргааны болон хяналт-шинжилгээний холбогдолтой мэдээллийг тогтмол цуглуулж, тухайн мэдээлэлд чанарын баталгаажилт хийх,  шалган залруулах шаардлагатай арга хэмжээ авч ажиллана;
  8. Төслийн гүйцэтгэлийн тайланг хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуурын дагуу тогтмол боловсруулж(жилийн, хагас жилийн, улирлын) төслийн захирлаар батлуулах;
  9. Хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг хуваарийн дагуу ХЗДХЯ, СЯ, АХБ-д хүргүүлнэ;
  10. Төслийн удирдах хороо, Төслийн захирал, ТХН-д төслийн хэрэгжилтийн нөхцөл байдал, шаардлагатай гэж үзвэл хэрэгжилтийг сайжруулах зөвлөмж боловсруулж хүргүүлнэ.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Нийгмийн шинжлэх ухаан, статистик, эсвэл эдийн засгийн болон холбогдох чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй.
  2. Ерөнхий ажлын туршлага 8 жил байна.
  3. Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнээр 5 жил ажилласан.
  4. Тандалт судалгаа хийж, судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх чиглэлээр ажилласан туршлагатай байвал давуу тал болно.
  5. Англи хэлний өндөр мэдлэг, чадвартай байх шаардлагатай.

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Азийн хөгжлийн банкны зөвлөх сонгон шалгаруулах (CSRN) дараах цахим холбоосоор https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=155065 орж бүртгүүлэн 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн, 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) стандартын дагуу материалаа илгээнэ.

Дарааах материалыг цахим бүртгэлийн системд ЗААВАЛ хавсаргаж оруулна. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  2. Хувь хүний товч намтар
  3. Боловсролын зэргийн дипломын хуулбар
  4. Өмнө эсвэл одоо ажиллаж байгаа ажил олгогчийн 2 тодорхойлох  захидал

Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээн авахгүй.

Холбоо барих хаяг:
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл
Хууль зүй, дотоод хэргийн яам
Утас: 976-77449198
Цахим хаяг: procurement.g9198@gmail.com