ЯПОН УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

           Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрдугаар сарын 6-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён КОБАЯАШИ Хироюкийг хүлээн авч уулзлаа.

           Уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол Улсад гурав дахь удаагаа томилогдон ирж үүрэгт ажлаа хүлээн авсанд баяр хүргэж, ажилд нь амжилт хүсэв. Мөн өнгөрсөн хугацаанд манай хоёр улсын ард түмний хооронд тогтсон нөхөрсөг харилцаанд тулгуурлан Монгол, Япон хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаа явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

         Түүнчлэн уулзалтын үеэр талууд хоёр улсын хууль зүйн салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцож, цаашид манай хоёр улсын хууль зүйн салбарын ижил төрлийн чиг үүрэг бүхий байгууллагууд илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжтой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.