ХИЛЧИД ТУСГАЙ БЭЛТГЭЛД ХАМРАГДАЖ БАЙНА

Хил хамгаалах байгууллага хилчдийн цэргийн мэргэжлийн түвшинг дээшлүүлэх чиглэлд онцгойлон анхаарч байна. Бие бүрэлдэхүүний сургалт бэлтгэл, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээг хэрэгжүүлэн Хилийн цэргийн штабт оператив стратегийн, хилийн ангид оператив тактикийн, хилийн салбарт тактикийн түвшинд улсын хил хамгаалалт, хилийн эрэл тусгай ажиллагааг зохион байгуулж удирдах онолын мэдлэг, практик дадлагыг нэмэгдүүлэхэд чиглүүлэн сургалтуудыг зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Хил хамгаалах байгууллагын бие бүрэлдэхүүнийг сургах давтан сургах, мэргэшүүлэх төлөвлөгөөний дагуу албан ташаалын нэгдсэн болон бүсчилсэн мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулсаар байгаа юм. Цаашид хил хамгаалах албаны тусгай бэлтгэлийг сургалтын үндсэн чиглэл болгох зарчим баримталж байна.