ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨВ

Төрийн жинхэнэ  албаны мэргэшлийн шалгалт өгч тэнцэн,  төрийн захиргааны алба эрхлэх болзол, шаардлага хангасан тус яамны 10 албан хаагч өнөөдөр тангараг өргөлөө.

Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчдад хандаж, энэ удаагийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ Төрийн албаны тухай шинэ хууль хэрэгжиж эхэлсэн, мөн 108 жилийн түүхтэй  хууль зүйн салбарын анхны шинэ байранд тангараг өргөж байгаагаараа онцлогтой, билэгшээлтэй үйл явдал болж байна. Та бүхэн маань өргөсөн тангарагтаа үнэнч байж, төрийн захиргааны байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж ажиллаарай, цаашдын ажилд нь амжилт хүсье гэв.

Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Б.Энхбат, Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн Д.Батболд, О.Оюунзул, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Г.Гантулга, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн Б.Байгал, Х.Дөлгөөн, Т.Даваахүү, Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн мэргэжилтэн Л.Пүрэвсүрэн, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн О.Даваажаргал, ахлах зохион байгуулагч Л.Ундрах нар төрийн сүлдэндээ мэхийн ёсолж, төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөн, батламжаа гардан авлаа.

Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхтуяа, Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Т.Бат-Өлзий, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Цэвэлмаа, Захиргааны хэм хэмжээний актын хяналт бүртгэлийн хэлтсийн дарга Д.Ариунтуяа, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны дарга Л.Нямгэрэл нараас гадна газар, хэлтсийн зарим албан хаагчид оролцож, төрийн жинхэнэ албан хаагч болсон мэргэжилтнүүдэд баяр хүргэж, амжилт хүслээ.