ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХУУЛЬ ЗҮЙ, НИЙГМИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ
/ENGLISH/

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банк хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг хэрэгжүүлж байна. Төсөл нь гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд: (i) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид чиглэсэн нийгмийн тусламж үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах; (ii) гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид чиглэсэн хамгааллын болон нөхөн сэргээх нийгмийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхыг бэхжүүлэх; (iii) гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх талаар олон нийтийн зан үйл, хандлагад нөлөөлөх мэдээлэл харилцааны ажлуудыг хэрэгжүүлнэ.Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх цахим холбоосноос авна уу https://www.adb.org/projects/51217-001/main.
Хууль зүй, дотоод хэргийн яам нь Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хууль зүй, нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадавхыг бэхжүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг урьж байна.

Зорилго, зорилтууд
Зөвлөх үйлчилгээний зорилго нь гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу үйлчилгээ үзүүлж буй байгууллагын мэргэжилтэн, албан хаагч нарын чадавхыг бэхжүүлэхэд оршино. Сургалтын хөтөлбөрт хамтарсан баг, нэг цэгийн үйлчилгээний төв, цагдаа, түр хамгаалах байрны ажилтан, тусламжийн утасны оператор, аймаг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл (ГХУСАЗСЗ)-ийн гишүүд, сэтгэл зүйч, нийт 900 мэргэжилтэн, албан хаагчийг хамруулан сургана. Сургалтын гарын авлагыг оролцогч байгууллагын чиг үүрэг, онцлогт нийцүүлэн боловсруулж, тухайлсан сургалтыг зохион байгуулна. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хохирогчид шаардлагатай хууль зүй, сэтгэл зүй, нийгмийн тусламж үйлчилгээг үзүүлэх салбар дундын удирдлага, зохицуулалтыг сайжруулах чадавхыг бэхжүүлнэ.

ЗӨВЛӨХ Үйлчилгээний хүрээ
Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь 2020 оны 6 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд /завсарлагатай/ ажиллана. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах чиглэлээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан чиг үүргийн дагуу үйлчилгээ үзүүлж буй байгууллагын мэргэжилтэн, албан хаагч нарын чадавхыг бэхжүүлнэ. Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгч нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид салбар дундын үйлчилгээг хүргэх чиглэлээр  сургалтын хөтөлбөр боловсруулж, сургалтыг үндэсний болон төслийн зорилтот орон нутагт хэрэгжүүлнэ. Хамтарсан багаар ажиллах, хууль эрх зүйн зөвлөгөө өгөх, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх, орон нутгийн хамтарсан багийн гишүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв, тусламжийн утасны операторууд, төслийн зорилтот аймаг, дүүргийн сэтгэл зүйчид, аймаг дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүдэд сургалтууд зохион байгуулна. Сургалтад 900 гаруй мэргэжилтэн, албан хаагчийг хамруулна. Сургалтын гарын авлагыг оролцогч байгууллагын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан чиг үүрэг, онцлогт нийцүүлэн боловсруулж, тухайлсан сургалтыг зохион байгуулна. Төслийн удирдлагын баримт бичигт тусгасан төслийн хяналт үнэлгээний хүрээнд заасан үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг хянан, гүйцэтгэлийг тайлагнана. Зөвлөх үйлчилгээний ажлын удирдамжийг Азийн хөгжлийн банкны цахим холбоосноос авна уу. CMS http://csrn.adb.org.

ТАВИГДАХ ШААРДЛАГА, ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ
Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах зааврын дагуу сонгон шалгаруулна. Сонирхсон байгууллага уг зөвлөх үйлчилгээнд тавигдах шаардлагад хүрч буйг хэвлэмэл зурагт хуудас, ижил төстэй хийсэн ажлын тайлбар, багийн гишүүдийн боловсрол, мэдлэг, ур чадварыг харуулсан нотлох баримт материалыг ирүүлнэ. Зөвлөхүүд баг бүрдүүлэн сонгон шалгаруулалтад орж болно. 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Азийн хөгжлийн банкны зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмын дагуу (CSRN) доорх холбоосноос 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн, 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) орж бүртгүүлнэ үү.
https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=155895. Зөвлөх үйлчилгээнд санал ирүүлэх стандарт урилгын маягт болон мэргэжилтний товч намтрыг бүрдүүлэн оролцоно.

Бүрдүүлэх материалыг цаасаар хүлээн авахгүй.

Холбоо барих:
Худалдан авалт хариуцсан ажилтан, Цахим хаяг: procurement.g9198@gmail.com
“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”төсөл
Төсөл хэрэгжүүлэх нэгж
Монгол улсын Хууль зүй, дотоод хэргийн яам
Засгийн газрын V байр, Чингэлтэй дүүрэг, Худалдааны гудамж 6/1
Улаанбаатар хот, Монгол Улс
Утас: 976-7744-9198