Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн төрийн тусгай албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн  2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх  болзол, журам”-ын 1.3.3, 2.3-т заасныг үндэслэн Төрийн тусгай албан  хаагчдын нэгдсэн эмнэлгийн төрийн тусгай албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг нийтэд зарлаж  байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.

Нэг. Шүдний их эмч-1 

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил Хүний их эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн 5 жилийн хугацааны зөвшөөрөлтэй байх
Мэргэшил Шүд буйл болон амны хөндийн өвчлөл, гэмтэл, гажгуудыг оношилж оновчтой эмчилгээний арга техникийг сонгож ашиглах чадвартай байх.
Туршлага Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 35 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

Нүүр ам, согог заслын их эмч-1

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил Нүүр ам, согог заслын чиглэлээр их дээд сургууль төгөссөн.Эмчлэх эрхийн 5 жилийн хугацааны зөвшөөрөлтэй байх
Мэргэшил Шүдний цөгцний, эгнээний согог, бүрэн шүдгүйдлийг оношлох, авагддаг болон авагддаггүй шүдэлбэрээр сэргээн засах, эмчлэх чадвартай байх
Туршлага Резидент төгөссөн, мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх.
Ур чадвар Хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 35 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

 Урологийн их эмч-1

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил Хүний их эмч мэргэжилтэй, эмчлэх эрхийн 5 жилийн зөвшөөрөлтэй байх
Мэргэшил Бөөр шээсний замын мэс заслын чиглэлээр төрөлжсөн мэргэжил эзэмшсэн,  байх. Энэ төрлийн мэс заслыг гардан хийх ур чадвартай байх
Туршлага Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 35 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагч -1

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил Сувилагч, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, сувилах эрхийн зөвшөөрөлтэй
Мэргэшил Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагчийн нарийн мэргэшил эзэмшсэн
Туршлага Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 30 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

Хагалгааны сувилагч -1

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил Сувилагч, сувилахуйн арга зүйч мэргэжилтэй, сувилах эрхийн зөвшөөрөлтэй
Мэргэшил Хагалгаа, мэдээгүйжүүлгийн сувилагчийн нарийн мэргэшил эзэмшсэн
Туршлага Мэргэжлээрээ 1-ээс доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 30 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

 Програм хангамжийн инженер-1

Боловсрол Бакалавр ба түүнээс дээш
Мэргэжил Мэдээллийн технологи, программ хангамжийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн
Мэргэшил Мэдээллийн болон сүлжээний аюулгүй байдлын аль нэгээр мэргэшсэн байх
Туршлага Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан байх
Ур чадвар Дотоод сүлжээ болон интернэтийн сүлжээнд ажиллах, сервэр үйлдлийн системийг зохион байгуулах, эрүүл мэндийн системд суурилсан программыг хөгжүүлэх чадвартай, компьютерийн техник хангамжийн талаар мэдлэгтэй, хувийн зохион байгуулалт сайтай, багаар хамтран ажиллах, эмнэлгийн мэргэжилтний ёс зүй хэм хэмжээг чанд баримтлах, байгууллагын болон хувь хүний нууцыг хадгалах, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр ажиллах чадвартай, гадаад хэлний зохих мэдлэгтэй байх
Бусад 35 хүртэлх насны байх

Цэргийн байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй байх

 Хоёр.Дараах болзлыг хангасан албан хаагч, иргэн шалгалтад бүртгүүлнэ:

  •  Монгол Улсын иргэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Сэтгэцийн өвчин эмгэггүй;
  • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх. 

Гурав. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет “А хэсэг” болон “Б хэсэг”;
  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар, эх хувийн хамт;
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар, эх хувийн хамт; /Хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах/
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар, эх хувийн хамт;
  • Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, эх хувийн хамт; /албан тушаалын тодорхойлолтын туршлагын шаардлагад заасны дагуу ажилласныг нотлох тушаал, шийдвэрийг холбогдох байгууллагаас хуулбарлан авч ирэх бөгөөд байгууллагын “Хуулбар үнэн” даруулж хавсаргах/
  • “4 х 6”-гийн хэмжээний 2 хувь цээж зураг;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Эрүүл мэндийн асуумж.

Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

            Сонгон шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2020 оны 05 дугаар сарын 06, 07-ны өдрүүдэд 08:30-17:00 цагийн хооронд Комисс хүлээн авна. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг Комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

2020 оны 05 дугаар сарын 11, 12-ны өдөр сонгон шалгаруулалтыг доорх агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд:

6.1.1.тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг /тестээр/;

6.1.2. монгол хэлний ярианы болон бичгийн чадвар /эссе бичих/;

6.1.3. дүн шинжилгээ хийх чадвар /сорил, бодлогоор/;

6.1.4. асуудал шийдвэрлэх чадвар /сорил, бодлогоор/;

6.1.5.удирдан зохион байгуулах чадвар /ярилцлагаар/;

6.1.6.манлайлах чадвар /ярилцлагаар/;

6.1.7.багаар ажиллах чадвар /ярилцлагаар/;

6.1.8.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /ярилцлагаа

Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-265341, 51-262637

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС