Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс сумдын Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нарт цахим сургалт зохион байгууллаа

Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс Нотариатын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан тус аймгийн 16 суманд шинээр томилогдсон Нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгч нарт  зориулсан цахим сургалтыг Монголын Нотариатчдын танхимын Увс аймаг дахь салбарын дарга, хуульч, нотариатч Ж.Оюун, тойргийн нотариатч, хуульч Н.Төгсөө нартай хамтран 4 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалт нь Нотариатчийн үүрэг хавсран гүйцэтгэгч нарт нотариатын тухай хууль, тогтоомж, нотариатын үйлдлийн төрөл, тамга, тэмдгийг хэрхэн хэрэглэх, үйлдэл хийсэн баримт бичгүүдээ хэрхэн архивлах, хараат бус, шударгаар ажиллахад баримтлах зарчмыг тайлбарлан таниулж, тодорхой тохиолдол /жишээ/ дээр ажиллуулж чадавхжуулхад чиглэсэн практик сургалт болж чадсанаараа ач холбогдолтой юм.