Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших ажиллагаа цахимаар эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Тов тогтоох тухай” А/16 дугаар тушаалын 1-д “Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших хугацааг Улаанбаатарын цагаар 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагаас 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 22:00 цаг хүртэл тогтоосугай.” гэж заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид нэр дэвших ажиллагаа 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 08:00 цагт цахимаар эхэллээ.

Өмгөөлөгчид Та бүхэн Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчид  нэр дэвших ажиллагаанд идэвхтэй оролцоно уу.