Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгч сонгох цахим сонгууль амжилттай явагдаж дууслаа

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Тов тогтоох тухай” А/16 дугаар тушаалд Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгч сонгох сонгуулийн цахим санал хураалтыг Улаанбаатарын цагаар 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 08:00 цагаас 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 22:00 цаг хүртэл явуулахаар заасны дагуу Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгч сонгох ажиллагаа дээрх өдрүүдэд амжилттай явагдаж дууслаа.

Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчөөр нийслэлд 296, орон нутагт 48, нийт 344 өмгөөлөгч сонгогдлоо.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/45 дугаар тушаалаар баталсан “Өмгөөлөгчдийн Холбооны Их хурлын төлөөлөгч сонгох журам”-ын 6.12-т Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хамгийн сүүлийн нэр дэвшигчийн авсан санал нь тэнцсэн бол санал тэнцсэн нэр дэвшигч бүрийг Их хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно гэж заасны дагуу Нийслэлд 2 өмгөөлөгч, Дорноговь, Хөвсгөл аймагт тус тус 1 өмгөөлөгч санал тэнцсэн тул Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдлоо.

Өмгөөлөгчдийн Холбооны Их Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон өмгөөлөгчдийн нэрсийн жагсаалттай ЭНД /УЛААНБААТАР, ОРОН НУТАГ/ дарж танилцана уу.