Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн төрийн тусгай албан тушаалын сонгон шалгаруулалтын зар

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйл, Төрийн албаны зөвлөлийн  2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх  болзол, журам”-ын 1.3.3, 2.3-т заасныг үндэслэн Төрийн тусгай албан  хаагчдын нэгдсэн эмнэлгийн төрийн тусгай албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтын зарыг нийтэд зарлаж  байна.
Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-д заасны дагуу зохион байгуулж явуулна.


Дээр заасан баримт бичгийг дутуу бүрдүүлсэн, зохих ёсоор бүрдүүлээгүй иргэнийг бүртгэхгүй.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

            Сонгон шалгаруулалтад оролцох төрийн жинхэнэ албан хаагчийн хүсэлт болон бүрдүүлсэн баримт бичгийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн албанд 2020 оны 07 дугаар сарын 08, 09-нд 08:30-17:00 цагийн хооронд Комисс хүлээн авна. Сонгон шалгаруулалтад бүртгүүлэх болзлыг хангаж, холбогдох баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн албан хаагчийг бүртгэх тухай шийдвэрийг Комисс хуралдаанаараа гаргах бөгөөд болзол хангаагүй бол энэ тухай шалтгааныг мэдэгдэнэ.

Тав. Сонгон шалгаруулалтын хуваарь

Сонгон шалгаруулалт явуулах хугацааг жич мэдэгдэнэ. Шалгалтыг  доорх агуулгын хүрээнд зохион байгуулна. Үүнд:

6.1.1.тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг /тестээр/;
6.1.2. монгол хэлний ярианы болон бичгийн чадвар /эссе бичих/;
6.1.3. дүн шинжилгээ хийх чадвар /сорил, бодлогоор/;
6.1.4. асуудал шийдвэрлэх чадвар /сорил, бодлогоор/;
6.1.5.удирдан зохион байгуулах чадвар /ярилцлагаар/;
6.1.6.манлайлах чадвар /ярилцлагаар/;
6.1.7.багаар ажиллах чадвар /ярилцлагаар/;
6.1.8.үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /ярилцлагаар/

Лавлах утас: Хүний нөөцийн алба 51-265341, 51-262637

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН КОМИСС