Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэх зөвлөмж

Бүртгүүлэх үндэслэл:

Татварын ерөнхий хууль/шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 9 дүгээр зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн хуулийн этгээд нь эцсийн өмчлөгчийн мэдээллээ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөрт багтаан улсын бүртгэлд бүртгүүлэхээр заасан.

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичигт:

  1. УБ-12 маягт;
  2. Улсын бүртгэлийн гэрчилгээ /эх хувь/;
  3. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
  4. Эцсийн өмчлөгч нь гадаадын иргэн бол паспортын хуулбар;

/Үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээд буюу тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь гадаадын хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбарыг монгол хэлнээ орчуулж, баталгаажуулсан байна/

Санамж:

Хуулийн этгээд эцсийн өмчлөгчийн мэдээллээ “УБ-12 маягт”-д үнэн зөв бөглөж, бүртгүүлэх үүрэгтэй бөгөөд маягтыг www.burtgel.gov.mn цахим хуудсаас татаж авах боломжтой.

Анхааруулга:

Хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө улсын бүртгэлд бүртгүүлээгүй бол Зөрчлийн тухай хуулийн 15.23 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг анхаарна уу.

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР