Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг тусгаарлах өрөөнүүдийн бэлэн байдлыг хангасан

 “Гамшгаас хамгаалах мэргэжлийн анги байгуулах тухай” тушаалыг баталж, коронавируст халдварын үед ажиллах холбогдох багуудыг томилон шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Үүнд:

  • Төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээнд зохицуулалт хийж, хэвтэн эмчлүүлэгчдийг нэн яаралтайгаас бусад тохиолдлыг хэвтүүлэн эмчлүүлэхгүйгээр анхан шатны тусламж үйлчилгээг үзүүлэн, зөвлөгөө өгч буцаах зохицуулалтыг хийж эхэллээ.
  • Хөл хорио тогтоосонтой холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 09.00 цагийн байдлаар тус эмнэлэгт үзүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний 998 цаг авалтаас 7 хүн үзлэгт, оношилгоо, шинжилгээнд хамрагдсан, 90 хүн товлолт цагаа цуцалсан байна.
  • Эмнэлгийн хэмжээнд 221 үйлчлүүлэгчидтэй байгаагаас биеийн ерөнхий байдал хөнгөн, дунд зэрэгтэй буюу зөвлөгөө өгч гаргах боломжтой 77 хүн байгааг бүртгэж, боломжтой байдлаар орыг чөлөөлөх арга хэмжээг авч байна.
  • Нийт 8 тасаг, нэгжүүд коронавируст халдварыг тусгаарлах өрөөний бэлэн байдлыг хангасан, Яаралтай тусламжийн тасагт 2 өрөөг, шаардлагатай тохиолдолд 5 мэс заслын өрөөг нэмэлт ор дэлгэхээр зохицуулалт хийж ажиллаж байна. Нийт 27 орыг тусгаарлах байдлаар зохицуулалт хийж байна.
  • Гамшгаас хамгаалах штабын өрөөний бэлэн байдлыг хангуулан өндөржүүлсэн бэлэн байдлын 5 хоногийн хугацаанд 24 цагаар ажиллах бэлэн байдлыг хангаж эхэлсэн. /Утасны дугаар-51263401/