ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр
Буцалтгүй тусламжийн дугаар ба нэр: БТ9198-МОН:  Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл
Гэрээний дугаар ба нэр: 2020/G002 – Түр хамгаалах байрны тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх

Багц 1:Түр хамгаалах байрны тавилга нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох
Багц 2:Түр хамгаалах байрны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгсэл, бусад тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгох

Монгол Улс нь Азийн Хөгжлийн Банкнаас Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор буцалтгүй тусламж авсан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг уг гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.

Хууль зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ) эрх бүхий тендерт оролцогчдоос Түр хамгаалах байрны тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.

Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь ХЗДХЯ-ны Хүүхэд эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслөөс нэмэлт мэдээлэл авч, 09.00-17.00 цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.

Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү шалгаруулалтад оролцоно.

Жилийн дундаж борлуулалт

Сүүлийн 3 жилд (2017, 2018, 2019) гүйцэтгэж дууссан эсхүл гүйцэтгэж байгаа гэрээний жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ хамгийн багадаа дор дурьдсанчилан байна.

  • Багц 1: 260,000,000 төгрөг
  • Багц 2: 47,000,000 төгрөг

            Гэрээний туршлага

Сүүлийн 3 жилд /2017, 2018, 2019/ үндсэн гүйцэтгэгчээр амжилттай ажиллаж дуусгасан тус бүр 1 гэрээтэй байна. Гэрээний үнийн дундаж хэмжээ нь дор дурьдсанчилан байна. Гэрээний агуулга ба иж бүрдэл нь нэрлэсэн тендертэй ижил байна.

  • Багц 1: 175,000,000 төгрөг
  • Багц 2: 75,000,000 төгрөг

Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж, 100,000 төгрөгтэй тэнцэх эргэн үл төлөгдөх хураамжийг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан 100900011733 тоот дансанд шилжүүлсэн байна. Баримт бичгийг ердийн шуудангаар эсхүл буухиа шуудангаар илгээнэ. Баримт бичиг алга болох эсхүл хугацаа хоцорч хүргэгдсэнтэй холбоотойгоор ямар нэг хариуцлага хүлээхгүй.

Тендерийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн Улаанбаатарын цагаар 17:00 цагт эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт багц тус бүрд:

Багц 1:  – 5,200,000.00 төгрөг
Багц 2:  –    950,000.00 төгрөг

буюу чөлөөтэй хөрвөх валютаар илэрхийлсэн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2021 оны 1  дүгээр сарын 19-ний өдрийн Улаанбаатарын цагаар 17:00 цагт урилгын төгсгөлд заасан хаягаар хүрэлцэн ирж, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.

Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Хуул зүй, дотоод хэргийн яам (ХЗДХЯ) хариуцахгүй.

Тендерүүдийг харьцуулахдаа Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаанд тусгасан холбогдох заалтын дагуу дотоодын давуу эрх олгох аргачлалыг хэрэглэхгүй.

Байгууллагын хаяг:
Хууль зүй, дотоод хэргийн яам
Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл

Төсөл хэрэгжүүлэх нэгж
Төслийн худалдан авалт хариуцсан ажилтан
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б. Ширэндэвийн гудамж 8/4,
Засгийн газрын 5-р байр, 6-р давхар, 606 тоот
Улаанбаатар хот, Монгол Улс

Утас: 77449198
И-мэйл хаяг: procurement.g9198@gmail.com