ЦЭРГИЙН ЦОЛ ОЛГОЛОО

Монгол Улсын Засгийн газрын Гамшигаас хамгаалах өндөржүүлсэн, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн тогтоол, шийдвэрийн хугацаанд  “Алтанбулаг” хилийн боомтод хязгаарлалтын тусгай горим, журмын дагуу үүрэг гүйцэтгэж, халдвар хамгааллын дэглэм журмыг сахиулан хоёр сар гаран хугацаанд эрсдэл өндөртэй улаан бүсэд ажиллаж байгаа тус ангийн эрүүл мэндийн төвийн хүний их эмч, Б.Нандин-Эрдэнэд ХХЕГ-ын даргын тушаалаар албан тушаалын зэрэглэлийн дэслэгч цол олгосныг захирагчийн I орлогч, штабын дарга, дэд хурандаа Н.Баяржаргал үүрэг гүйцэтгэж байх үед нь гардуулан өглөө.