Хилчид үүргээ амжилттай гүйцэтгэж байна

Улс орон даяар үүсээд буй онцгой нөхцөл байдлын үед хилчид улсын хилийн халдашгүй дархан байдлыг сахин хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж байна. Монгол Улсын Баатар Ж.Нэхийтийн нэрэмжит хилийн 0101 дүгээр ангийн 0312 дугаар салбарын хариуцсан хэсгийн хилийн дугаар тэмдгийн чиглэлд дотоодод Улсын хилээс 300м-т нэг автомашинтай зургаан хүн хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрснийг хилийн манаанд үүрэг гүйцэтгэж байсан гэрээт хилчин түрүүч Б.Амгалан, ахлах байлдагч Ж.Батхүү нар илрүүлэн саатууллаа. Үүргээ амжилттай гүйцэтгэсэн дээрх алба хаагчдыг Хил хамгаалах ерөнхий газрын даргын тушаалаар “Хилийн төлөө” тэмдгээр шагналаа.