Чангшин их сургуульд 2021 оноос эхлэн суралцах оюутнуудын хичээл эхэллээ

Тус яамны харьяа Дотоод хэргийн их сургууль нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтран 8 төрлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд 2021 оны элсэлтийн шалгуурт тэнцсэн хос диплом олгох хөтөлбөрт хамрагдах 31 оюутан тусгай үүргийн нислэгээр Солонгос улсыг зориод байна.

Мөн өнгөрсөн хоёр жилд Чангшин их сургуульд суралцсан 15 оюутан өнөөдөр /2021.03.02/ эх орондоо ирлээ.

Одоогийн байдлаар тус сургуульд Дотоод хэргийн их сургуулийн 75 суралцагч цагдаагийн удирдлага, галын аюулгүй байдлын инженер, компьютер, програм хангамжийн инженерчлэл буюу кибер аюулгүй байдал зэрэг мэргэжлээр суралцаж байгаа юм.

БНСУ-ын Чангшин их сургуульд суралцаж байгаа оюутан, суралцагч нартаа  сурлагын өндөр амжилт хүсье.