Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр хүчин төгөлдөр боллоо

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гарын үсэг зурсан “Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хоорондын хэлэлцээр” 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхэллээ.

Энэхүү хэлэлцээрээр Монгол, Хонконгийн эрх бүхий байгууллагуудын эрүүгийн хэрэгт эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүрээг тодорхойлсон бөгөөд талууд эрүүгийн хэрэг мөрдөн шалгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран ажиллах эрх зүйн орчин бүрдлээ.