Монгол Улсад түр ирэгч болон удаан хугацаагаар оршин суугч нутаг буцах гадаадын иргэдийн анхааралд!

            Олон улсын авто замын Алтанбулаг боомтоор нутаг буцах ОХУ-ын иргэд нь паспорт, виз бүрэн тохиолдолд шууд хил нэвтрэх боломжтой. Энэ тохиолдолд Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авахыг шаардахгүй. Агаарын замын Буянт-Ухаа боомтоор хил нэвтрэх ОХУ-ын иргэд нь агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч компаниудад хандан нислэгийн талаарх мэдээллээ авна уу.

          БНХАУ-ын иргэд нь Монгол Улсад суугаа өөрийн улсын Элчин Сайдын яаманд нутаг буцах хүсэлтээ бүртгүүлж, дараагийн шатны мэдээллээ тодруулах боломжтой.

Харин бусад улсын иргэдийн хувьд нислэгийн тийзээ захиалж, иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч уг компаниас холбогдох хариуг хүлээнэ.

Хилээр гарах гадаадын иргэн нь зохих ангиллын хүчин төгөлдөр визтэй, эсвэл “хасалт” хийлгэсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Уригч байгууллагын албан бичигтэй, баримт бичиг бүрэн тохиолдолд хилийн боомт дахь ГИХГ-ын нэгж дээр “гарах-орох” виз олгох, “хасалт” хийнэ.

Гадаадын иргэн, харьяатын газар

 

Temporary and long-term residents returning home

Temporary and long-term residents impacted by COVID-19 can make arrangement to return to their home country. However, requirements may vary depending on their nationality.

1. Russian nationals who wish to leave Mongolia can cross the border at Altanbulag international land port. No exemption is needed from The State Emergency Commission. If you wish to depart through Buyant-Ukhaa International airport, you should contact your airline for further information.

2. Chinese nationals who wish to depart Mongolia must file a request at Chinese embassy and follow their embassy`s instruction.

3. For other nationals, they may book a charter flights and the airline companies shall provide with relevant information.

You may also wish to find out if there are any private or government repatriation flights to your home country.

If you would like further assistance to return home, you can contact your embassy or consulate in Mongolia.

Please note that the foreigner must have valid visa or “Deregistration” stamp on passport when crossing the border. If you have an official letter from the inviting entity and the documents are complete, it is possible Mongolia Immigration Agency officers issue an “Re-entry visa” or “Deregistration” at the port of exit.

Mongolia Immigration Agency