Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүллээ

Тус эмнэлгийн Эмнэлзүйн нэгдсэн лаборатори нь “Эрүүл мэндийн лабораторийн чанар ба чадавхид тавих шаардлага” MNS ISO 15189:2015 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж “Итгэмжлэгдсэн лабораторийн гэрчилгээ”-гээ гардан авлаа.

Олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр иргэд, үйлчлүүлэгч болон эмч, эмнэлгийн ажилтан, албан хаагчдын сэтгэл ханамж, хэрэгцээ шаардлагад нийцсэн, дэвшилтэт технологид тулгуурласан эмчилгээ, үйлчилгээ бий болж байгаа юм. Мөн үр дүнгийн чанар, хангалтын баталгаажилт, аюулгүй байдлыг хангах зэрэг олон талын ач холбогдолтой.

Тус эмнэлгийн хамт олон 2021 онд тусламж үйлчилгээндээ “Молекул биологийн лаборатори”-ийн үйл ажиллагааг нэвтрүүлэхээр ажиллаж байна.