Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хамт олон цусаа хандивлах өдөрлөг зохион байгууллаа

Жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлдэг Дэлхийн донорын өдрийг тохиолдуулан, мөн цар тахлын улмаас улс орон даяар цусны нөөц багассан энэ үед тус хүрээлэнгийн хамт олон Цус сэлбэлт судлалын үндэсний төвд хүсэлт гаргаж, өнөөдөр цус хандивлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Бусдад амьдрал бэлэглэх энэхүү арга хэмжээний хүрээнд тэд 19,2 литр цусаа сайн дураараа хандивлав. Энэ нь 150 гаруй хүний амь насыг аврах боломжтой аж.

Цусаа хандивлах арга хэмжээнд идэвхитэй хамрагдсан албан хаагч нартаа талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.