Тендерийн урилга

 

 Огноо: 2021 оны 06 дугаар сарын 28

 

Буцалтгүй тусламжийн дугаар ба нэр: БТ9198-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл

Гэрээний дугаар ба нэр: W014/2021 Түр хамгаалах байрны барилга байгууламж шинээр барих, хуучин барилга буулгах, гадна талбайн тохижилтын ажил

  1. Монгол Улс Азийн хөгжлийн банк (цаашид “АХБ” гэх)-аас БТ9198-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төслийг хэрэгжүүлэх зорилгоор буцалтгүй тусламжийг хүлээн авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ -ны эрх бүхий орны тендерт оролцогчдод нээлттэй байна.
  2. Хууль зүй, дотоод хэргийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий оролцогчдоос W014/2021 Түр хамгаалах байрны барилга байгууламж шинээр барих, хуучин барилга буулгах, гадна талбайн тохижилтын (Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг) (“Ажил гэх”)-ын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, дуусгах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Дотоодын нээлттэй өрсөлдөөнт тендер шалгаруулалт (ДӨТШ) нь АХБ-ны Нэг үе шаттай: нэг дугтуйт горимын дагуу зохион байгуулагдах ба тендерийн баримт бичигт заасан АХБ-ны эрх бүхий гишүүн орны харьяат бүх тендерт оролцогчдод нээлттэй байна.
  4. Энэхүү тендер шалгаруулалтад зөвхөн дор дурдсан үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч оролцоно.
  • БАРИЛГЫН АЖЛЫН ТУРШЛАГА

Сүүлийн 3 жилд амжилттай гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнэлгээ нь 1,000,000,000 төгрөгөөс доошгүй байх.

  • САНХҮҮГИЙН ШААРДЛАГА

Тендерт оролцогчийн одоогийн санхүүгийн чадавхыг харуулах үүднээс сүүлийн 3 жилийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ. Тендерт оролцогчийн цэвэр хөрөнгийн доод хэмжээг нийт актив хөрөнгө ба нийт өр төлбөрийн зөрүүгээр тооцох ба энэ зөрүү нь ашигтай байвал зохино.

Сүүлийн 3 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын борлуулалтын орлогын дундаж нь 1,000,000,000 төгрөгөөс багагүй байна.

  • АЖЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ШААРДЛАГА

Барилга, хот байгуулалтын яамны дараах (болон түүнээс дээш ангилалтын) тусгай зөвшөөрлүүд шаардлагатай. Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар тушаалаар батлагдсан дүйцүүлсэн аргачлалыг хэрэглэнэ.Үүнд:

БА-2.1 Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өргөт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл,шинэчлэлийн ажил;

БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;

БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;

БА-6.3 Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;

БА-6.4 Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт;

БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил.

Хийн халаалтын тоног төхөөрөмж нийлүүлэлт болон угсралтын туслан гүйцэтгэгч дараах тусгай зөвшөөрлийн хуулбар ирүүлнэ:

БА-3.6 Газрын тосны барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил. /2.2.5. Нефтийн агуулах, шатахуун түгээх байгууламжийн технологийн тоног төхөөрөмж угсралт/

Эдгээр тусгай зөвшөөрлийг гадаадын тендерт оролцогчоос үл шаардана. Хэрэв гадаадын тендерт оролцогч тендерт оролцох бол хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй дотоодын тендерт оролцогчтой хамтран оролцож болно.

  1. Дэлгэрэнгүй мэдээлэл авах болон тендерийн баримт бичигтэй танилцах сонирхолтой эрх бүхий тендерт оролцогч нь дараах хаягаар хандаж болно: Монгол Улс, 15160 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Засгийн газрын V байр, 606 тоот өрөө“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”Төсөл хэрэгжүүлэх нэгж, Цахим шуудангийн хаяг: civilengineer.g9198@gmail.com; Утас: 976-77449198
  2. Монгол хэл дээр боловсруулсан тендерийн баримт бичгийг авах хүсэлтэй тендерт оролцогч нь дор дурдсан хаягт хандан энэ тухай албан хүсэлт гаргаж, үл буцаан олгох нөхцөлөөр 50,000 төгрөгийн төлбөрийг хийнэ. Төлбөрийн нөхцөл нь Төрийн сангийн 100900011733 тоот дансанд шууд шилжүүлсэн байна.
  3. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа 2021 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн 17 цаг 00 минут (Улаанбаатарын цагаар)-аас өмнө Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын V байр, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Чингэлтэй дүүрэг, 6 давхар, 606 тоот, Улаанбаатар хот-д тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусмагц тендерийг нэн даруй нээх ба тендерт оролцогчдын төлөөллийг өөрсдийнх нь хүсэлтээр байлцуулна.
  4. Тендерийн өмнөх уулзалтыг 2021 оны 07 дугаар сарын 22-ний өдрийн 11 цаг 00 минут (Улаанбаатарын цагаар)-д Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын V байр, Б.Ширэндэвийн гудамж 8/4, Чингэлтэй дүүрэг, 3 давхар, 317 тоот, Улаанбаатар хот-д зохион байгуулна.
  5. Захиалагч нь тендерт оролцогчийн тендер бэлтгэх, хүргүүлэхтэй холбогдсон аливаа зардлыг хариуцахгүй.

Энэхүү тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар холбоо барина уу.

“Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх”

Төсөл хэрэгжүүлэх нэгж

606 тоот өрөө

Засгийн газрын V байр

Утас: 976-77449198