ЗӨВЛӨХ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх төсөл ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИД ТҮР АЖИЛЛАХ

ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ИНЖЕНЕР 

ЗОРИЛГО
Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хүрээнд Азийн хөгжлийн банкны “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Монгол улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран ажиллах гэрээ байгуулж Хууль зүй, дотоод хэргийн яам нь төслийн гүйцэтгэгч байгууллагаар ажиллаж байна. Төсөл хэрэгжүүлэгч нэгжийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын албаны удирдлага дор байгуулсан. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж АХБ-ны цахим хуудаснаас авна уу. https://www.adb.org/projects/51217-001/main.

Хууль зүй, дотоод хэргийн яам төслийн хэрэгжилтийг дэмжин ажиллах программ хангамжийн инженерээр  мэргэшсэн, бие даасан зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Зөвлөх үйлчилгээний зорилго нь цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх цахим сургалтын модулийг бэлтгэж Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын веб хуудаст байршуулахад оршино.

ХҮРЭЭ
Программ хангамжийн инженерийн ажлын хүрээ нь цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх цахим сургалтын модулийг бэлтгэж Цагдаагийн ерөнхий газрын веб хуудаст байршуулна. Зөвлөх нь шаардлагатай тохиолдолд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн оффист байрлаж ажиллана. Захиалагч нь веб хуудасны дизайн  гаргах, засвар үйлчилгээ хийх, цахим сургалтын модуль хөгжүүлэх шаардлагатай энгийн түвшний ажиллах орчноор хангана.

Ажлын даалгавар/хүлээгдэж буй үр дүн  

  1. Цагдаагийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт үндэслэн гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх талаарх цахим сургалтын модулийг бэлтгэх (Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO)-ын гаргасан сургалтын багцыг ашиглана);
  2. Сургалтын агуулга болон үйл ажиллагааг бүрэн хангах, төсөлд хамрагдсан орон нутгийн сум/баг/хороодын цагдаагийн ажилтнуудад хүртээмжтэй, ашиглахуйц бүрэн ажиллагаатай байлгахад хяналт тавих;
  3. Сургалтын модулийг ЦЕГ-ын веб хуудасны платформд нэгтгэн, дизайн, мэдээлэл, мэдээллийн баазын менежмент зэргийг сайжруулах, шаардлагатай техникийн засвар үйлчилгээний ажлуудыг хариуцаж хэрэгжүүлэх;
  4. Сургалтын сэдэв, модуль болгоны төгсгөлд мэдлэг шалгах тест оруулж, мэдлэгээ бататгасны үндсэн дээр дараагийн сэдэв рүү орох байдлаар програмд өөрчлөлт, хөгжүүлэлт хийх;
  5. Гэр бүлийн хүчирхийллийн сургалтын хөтөлбөрийг видео контент хэлбэрээр бэлтгэхэд шаардагдах төсвийн задаргааг боловсруулах;
  6. ЦЕГ-т цахим сургалтын модулийг ашиглах, шаардлагатай засвар үйлчилгээ хийх дэлгэрэнгүй зааварчилгаа боловсруулж танилцуулах;
  7. Цагдаагийн байгууллагын ажилтнууд/хэрэглэгчид тухайн платформыг хэрхэн ашиглаж байгааг хянахад дэмжлэг үзүүлэх;
  8. Төсөлд хамрагдсан сум/баг/хороодод цахим сургалтын модулийг ашиглах, шаардлагатай засвар үйлчилгээ хийхэд газар дээр нь хяналт хэрхэн тавих талаар дэмжлэг үзүүлж ажиллах;
  9. Төслийн улирлын болон жилийн эцсийн тайланд мэдээллийн дүн шинжилгээний ашиглалтын талаар тайлангаа нэгтгүүлэх.

ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Математик, программ хангамжийн чиглэлээр дээд боловсролтой,
    магистрын зэрэгтэй бол давуу тал;
  2. Цахим сургалт хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа, төлөвлөгөө
    боловсруулах туршлагатай байх /ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн баримт/
  3. Өгөгдлийн сангийн зохион байгуулалт, C++, Java, C#, PHP
    технологи дээр туршлагатай бол давуу тал;
  4. Программ хангамж болон цахим сургалтын модулийн дизайн, хөгжүүлэлт болон засвар үйлчилгээг хийж байсан 5-аас доошгүй жилийн туршлагатай байх/ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн баримт/;
  5. Тухайн чиглэлээр сүүлийн 2 жил ажиллаж байсан гэрээний туршлагыг нотлох баримтын хамт ирүүлэх /нэмэлтээр ижил төстэй/
  6. Төрийн байгууллагын ажилтнуудад сургалт явуулж байсан туршлагатай      байх/ажлын гэрээ, гэрээ дүгнэсэн баримт/;
  7. Англи хэлээр тайлан боловсруулах чадвартай байх.

Азийн хөгжлийн банкны зөвлөх сонгон шалгаруулах (CSRN) цахим холбоосоор https://selfservice.adb.org/OA_HTML/adb/xxcrs/jsp/ADBCsrnFwd.jsp?sel=171631 орж бүртгүүлэн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 22:00 цагаас өмнө (Улаанбаатарын цагаар) стандартын дагуу материалаа илгээнэ. Дараах материалыг цахим бүртгэлийн системд хавсралтаар нэмж оруулна. Үүнд:

  1. Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
  2. Хувь хүний товч намтар
  3. Боловсролын зэргийн дипломын хуулбар

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛЫГ ЦААСААР ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ.

Холбоо барих хаяг:
Төсөл хэрэгжүүлэх нэгж
G9198-MON: “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам
Монгол Улс, Улаанбаатар хот, Засгийн газрын V байр,
Чингэлтэй дүүрэг, Б.Ширэндэвийн гудамж 8/4
Утас: 976-77449198
Цахим хаяг: procurement.g9198@gmail.com