Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөл хуралдлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.09.07/ боллоо.

Хуралдаанаар Үндэсний хөтөлбөр боловсруулах болон Үндэсний эрсдэлийн үнэлгээ хийх ажлын явц байдалтай танилцаж, Виртуал хөрөнгийн эрсдэлийг үнэлэх, ФАТФ-ын 40 зөвлөмжийн дутагдлыг сайжруулах ажлын төлөвлөгөө батлах зэрэг хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг, чиглэл өглөө.