Хуульч, нотариатч, нягтлан бодогч, санхүүгийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгчдийн комплаенсийн ажилтнуудад сургалт зохион байгуулна

Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтын санаачлагаар Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Цагдаагийн ерөнхий газар, Терроризмтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн Ажлын алба хамтран Санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн комплаенсийн ажилтнуудад зориулсан сургалтыг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 14.00 цагаас цахимаар зохион байгуулах гэж байна.

Энэхүү сургалтад хамрагдсанаар мөнгө угаах, терроризм, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх талаар ерөнхий мэдлэг эзэмших, байгууллагынхаа МУТСТ эрсдэлийг удирдах мэдлэг чадвар олж авах бөгөөд суралцагчдад сертификат олгох юм.

Тус сургалт нь санхүүгийн бус мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийн комплаенсийн ажилтнуудад нээлттэй тул https://dynamic.monicpa.mn/#/login холбоосоор орж бүртгүүлэх боломжтой.

Бүртгүүлэх заавар, сургалтын хөтөлбөртэй танилцана уу.