Нотариатчийн мэргэшлийн шалгалт авах хугацаа хойшлогдлоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/ 216 тоот тушаалаар Нотариатчийн мэргэшлийн шалгалт авах хугацаа хойшлогдлоо.

Тодруулбал, Нотариатчийн Мэргэшлийн Хорооны 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн саналыг үндэслэн “Нотариатчийн мэргэшлийн шалгалт зохион байгуулах тухай” Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/191 дүгээр тушаалын 1 дэх заалтын “2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 17-ны өдөр” гэснийг “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 31-ний өдөр” гэж өөрчлөн шалгалт авах хугацааг ийнхүү хойшлуулав.