Төрийн архивуудын улсын үзлэг орон нутагт үргэлжилж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/173 дугаар тушаалын дагуу Архивын ерөнхий газраас төрийн архивуудын улсын үзлэгийг зохион байгуулах удирдамж, хуваарийг баталсан.

Тэгвэл уг арга хэмжээ батлагдсан хуваарийн дагуу өнгөрсөн сард орон нутгаас эхэлсэн бөгөөд Увс, Булган, Хөвсгөл, Говьсүмбэр, Архангай, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтий  Завхан, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, аймгуудад явагдаж дууссан. Харин одоо Говь-Алтай, Дундговь, Дорноговь, аймгийн төрийн архивуудад үргэлжилж байна.

Орон нутагт явуулж буй төрийн архивын улсын үзлэгийг  энэ сардаа багтаан дуусгах бөгөөд үргэлжлүүлэн Нийслэлийн төрийн архивуудад хуваарийн дагуу эхлүүлэхээр ажиллаж байна.

Архивын ерөнхий газраас төрийн архивуудын улсын үзлэгийг энэ оны 3, 4 дүгээр улиралд багтаан зохион байгуулж, нэгдсэн дүн, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг салбарын сайдад  2021 оны 12 дугаар сарын 25-ны дотор танилцуулах юм.