“Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага ”сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Тус яамны харьяа Дотоод хэргийн их сургуулиас санаачлан МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Боловсролын хүрээлэн, Монголын Хуульчдын холбоотой хамтран зохион байгуулж буй “ Хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний цахим хурал 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр болно.

Хурлын зорилго нь хууль зүйн боловсрол судлалын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдсан асуудлыг тодорхойлох, шийдлийг эрэлхийлсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг боловсрол, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачдын хүрээнд хэлэлцэж, хууль зүйн боловсрол судлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулахад чиглэгдэж байгаа юм.

Хурлын удирдамжийг нийтэд түгээснээр нийт 64 илтгэл хүрэлцэн ирснээс тус хурлаар 10 илтгэлийг хэлэлцэнэ. Хурлын эмхэтгэлийг оролцогчдод цахим хэлбэрээр урьдчилан хүргүүлнэ.

Хурлын линк:
Та доорх линк дээр дарж орно уу.
https://us02web.zoom.us/j/86119265049?pwd=K2ljdXViS1Bqa1NxaDdKYUkycGpsQT09
Passcode: 420586
Асуух зүйл гарвал 9990-8221 утсаар холбогдоно уу.

Join our Cloud HD Video Meeting
us02web.zoom.us