“СЭТГҮҮЛЧИД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ!” цуврал арга хэмжээ үргэлжилж байна

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл  Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аянд нэгдэж байна.

Энэхүү аяны хүрээнд Хэвлэлийн хүрээлэнтэй хамтран “Сэтгүүлчид хүчирхийллийн эсрэг!” уриан дор цуврал арга хэмжээг  амжилттай зохион байгуулж байна.

2021 оны 11 дүгээр сарын 26, 27-ны өдрүүдэд Сэтгүүлчид хүчирхийллийн эсрэг!” МЕНТОРШИП сургалтыг амжилттай зохион байгуулж, оролцогчид жендэр, жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвийг мэдрэмжтэй, ёс зүйтэй хөндөж бичих арга барилд суралцаж, энэ сэдвээр сэтгүүл зүйн бүтээл гаргахаар ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд “MEDIA WATCH” хэлэлцүүлгийн энэ оны төгсгөлийн дугаарт жендэрт суурилсан хүчирхийллийн сэдвийг хөндөж, 2021 оны 12 дугаар сарын 8-ны Лхагва гарагт 17.00 цагт цахим хэлбэрээр зохион байгуулах юм.

Хэлэлцүүлгээр:

  • Хэвлэл мэдээлэл хүчирхийллийн сэдвийг хөндөх нь нийгэмд ямар үр нөлөөтэй вэ? Эерэг эсвэл сөрөг үр дагавар үзүүлж байна уу?
  • Хэвлэл мэдээлэл хүчирхийллийн сэдвийг хэрхэн зүй зохистой хөндөх хэрэгтэй вэ?
  • Хүчирхийллийн хохирогчийг буруутгах хандлагаас хэвлэл мэдээлэл хэрхэн зайлсхийх вэ? зэрэг сэдвийг мэргэжлийн судлаач, экспертүүдийн оролцоотой хэлэлцэх гэж байна.
  • Хэлэлцүүлгээр сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээнд цацагдсан хүчирхийлэлтэй холбоотой зарим кэйсийг жишээ татаж, мэргэжлийн судлаачдын тайлбартай хүргэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкнээс авна уу.

https://www.facebook.com/PressInstituteMongolia/videos/946192119320069