Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тэргүүлдэг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан /2021.12.23/ боллоо.

Хуралдаанаар Үндэсний зөвлөлийн ажлын алба болох Санхүүгийн мэдээллийн албаны 2021 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль батлагдсантай холбогдуулан хуулийг хэрэгжүүлэх хүрээнд яаралтай хийх шаардлагатай ажлууд болон ирэх оны 2 дугаар сард Ази номхон далайн бүсийн мөнгө угаахтай тэмцэх бүлэг(APG)-т хүргүүлэх 40 зөвлөмжийн хэрэгжилтийн тайланг бэлтгэхэд тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн энэ удаагийн хуралд Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж оролцож, зарим асуудалд хариулт өгч, тайлбар хийлээ.