Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар шагналаа

Хууль зүйн алба үүсэж хөгжсөний 110 жилийн ойг тохиолдуулан Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхтэй тэмцэх ажилд идэвх зүтгэл гарган амжилттай ажиллаж байгаа зарим хүмүүсийг өнөөдөр /2021.12.30/ Хууль зүй, дотоод хэргийн салбарын шагналаар шагналаа.

Шагналыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж гардуулав. Тэрээр ФАТФ-ын Монгол Улсад хийсэн газар дээрх хяналт шалгалтын ажлыг цар тахлын хөл хорионы хүнд хэцүү цаг үед амжилттай зохион байгуулж, Саарал жагсаалтаас 1 жилийн дотор буюу хамгийн хурдан хугацаанд гарахад мэдлэг чадвар, сэтгэл зүрхээ гарган ажилласанд талархлаа илэрхийлж баяр хүргээд, цаашдын ажилд нь амжилт хүслээ.