Cанхүү, хөрөнгө оруулалт

  • Сайдын төсвийн багцын урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах.
  • Сайдын багцын бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг төлөвлөх, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, тайлагнах.
  • Сайдын багцын төрийн өмчийн эд хөрөнгийг худалдан авах, балансаас балансад шилжүүлэх, актлах, худалдахтай холбоотой харилцааг зохион байгуулах.
  • Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагуудын төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийн газруудын үйл ажиллагааны нэгдсэн бодлогыг хангаж үйлдвэрлэл, борлуулалт, үр ашгийг нэмэгдүүлэх.
  • Сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагуудын төрийн сангийн төлбөр тооцоог хянах, гүйцэтгэх, тайлагнах.
  • Салбарын санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн бодлогыг удирдан зохион байгуулах.
  • Яамны аппаратын урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөх, зориулалтын дагуу зарцуулах, тайлагнах, яамны хэвийн үйл ажиллагааг хангахад шаардлагатай санхүү, аж ахуйн үйлчилгээг үзүүлэх.