Мэдээллийн технологийн бодлого

  • Хууль зүйн салбар дахь мэдээллийн технологийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, цахим засаг, инноваци, салбарын бодлогыг мэдээллийн технологиор дэмжих, мэдээллийн аюулгүй байдлыг хангах;
  • Системийн нэгтгэлийг хөгжүүлэх, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг зохицуулах үндсэн үүрэг хүлээж, энэ хүрээнд мэдээллийн технологи, программ хангамжийн салбарыг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх, боловсронгуй болгох, аутсорсингийг дэмжих бодлого, хөтөлбөрийн хувилбар боловсруулах, бодлогын удирдамжаар хангах;
  • Цахим засаг, төрийн энтерпрайз архитектур болон салбарын үйл ажиллагаанд инноваци нэвтрүүлэх бодлогын хувилбар боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах;
  • Салбарын байгууллагуудын өгөгдлийн сан, мэдээллийн системийг нэгдсэн энтерпрайз архитектурын дагуу хөгжүүлэх, нээлттэй өгөгдлийг нэвтрүүлэх, харилцан мэдээлэл солилцох техникийн шийдэл болон технологи нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах;
  • Яамны мэдээллийн технологийн талаар баримтлах нэгдсэн бодлого чиглэл, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;